Энэ сарын 18-ны байдлаар А80 бензин 43 хоног, АИ92 автобензин 28 хоног, АИ95 бензин 38 хоног, дизель түлш 30 хоног, онгоцны түлш 25 хоногийн нөөцтэй байна.
УУХҮЯ-наас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны гол нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж 2022 оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн АИ92 автобензинийг тонн тутамд 840 мянган ам.доллараар худалдаж авсан. Энэ нь шатахууны жижиглэн борлуулатын үнийг өсөхөөс сэргийлсэн гэж үзэж байна.
Гэвч цаашид дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж нефтийн үнийг барих боломжгүй гэж үзэж байгаа ажээ.
Дизель түлшний тухайд Орос хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэсэн ч сүүлд таван хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ хөнгөлөлтийг нэмэгдүүлэх талаар мөн судалж байгаа хэмээн УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлсэн юм.
Түүний хэлж буйгаас үзвэл цаашид шатахууны үнэ өсөх магадлалтай ажээ.