УУХҮЯ: Дизель түлш, АИ-95 автобензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр буурлаа
УУХҮЯ-аас Дизель түлш, АИ-95 автобензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр буурсан тухай мэдээлжээ.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн 2 жил гаруйн хугацаанд тасралтгүй өсөж 2-р сард баррель тутамд 127 ам.долларт хүрсэн. 6-р сараас үнэ бага зэрэг буурснаар дотоодын зах зээлд үнэ хямдрах боломж бүрдсэн байна.
Мөн УУХҮЯ-наас 3-р сард ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хөнгөлөлттэй үнийн хэлэлцээрийг сунгаснаар АИ-92 автобензинийг 4,5,6-р сард нэг тонныг 840 ам.доллар, он дуустал 830 ам.доллараар худалдан авах боломж бүрдээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.