Давхар дээлтэй сайд нарын асуудлыг хэлэлцэнэ
Үндсэн хуулийн цэцээс ҮХ дахь давхар дээлтэй холбоотой заалтыг хүчингүй болгосноор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлага үүссэн. Тэгвэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбоотой хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.
Гэвч үүний өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч ёсчилдог. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой Засгийн газрын тухай хуулийг өргөн барихад бэлэн болсон байна.
Засгийн газрын тухай хуулийг өнөөдөр 14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор, 16:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.