“УИХ-ын даргын зөвлөл”-өөс АН-ын бүлгийн даргаас Г.Ганбатыг хасаж, О.Цогтгэрэлийг бүртгэжээ

296

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Б.Бейсен, Ш.Адьшаа нарын зургаан гишүүн өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон. Улмаар тэдний шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс уншиж танилцуулснаар тэдний шийдвэр албажсан байдаг.

Харин Ан-ын бүлгийн дарга асан Д.Ганбат, С.Эрдэнэ нар УИХ дахь АН-ын бүлгийг тарааж “Зөвлөл” байгуулж байна гэж мэдэгдсэн. Тэгвэл тэдний шийдвэр хүчин төгөлдөр бус ажээ.

УЧИР НЬ “УИХ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ГИШҮҮДИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛСАН БАЙНА. ТОДРУУЛБАЛ, ТУС ЗӨВЛӨЛӨӨС УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫГ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААС ОГЦОРСОН ГЭЖ ҮЗЭН ХАСАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙГ УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР БҮРТГЭЖЭЭ. СОНИРХУУЛАХАД, УИХ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ НЬ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛАЛ ЗЭРГИЙГ ГАРГАДАГ ПАРЛАМЕНТЫН НЭГ ЧУХАЛ БОДЛОГЫН БҮТЭЦ ЮМ.Quote

хариулах

Please enter your comment!
Please enter your name here