Эквадор, Катар улсуудад вирусийн халдвар шинээр бүртгэгдэж, дэлхийн 58 улсад тархлаа

1167
[Tweet “24 цагийн хугацаанд коронавирус дэлхийн 58 улсад тархаж, 87 мянган хүнд халдаж, 2977 хүн нас барrжээ.”]

БНСУ-д өвчлөлийн тоо нэмэгдэж нэг өдрийн дотор 594 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4 хүн нэмж нас барсан байна. Харин [Tweet “Эквадор, Катар улсуудад шинээр бүртгэгджээ.”]

Харин манай улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа ч нийт 705 хүнийг ажиглалтад авч, 227 сэжигтэй тохиолдолд лабораторын шинжилгээ хийж, тусгаарласан байна.

Өнгөрсөн Баасан гарагт/2020.02.27/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн сайд нарын цахим хурал болсон. Уг хурлаар халдвар гэр бүлийн хүрээнд тархаж байгаа нь багагүй хүндрэл үүсч байгааг тэмдэглэжээ.

Нийт хүн амд чиглэсэн мэдээллийн урсгал зөв байх, иргэдийн сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ойрын хавьтлыг илрүүлэх, гэртээ өөрийгөө тусгаарлах мэдээллийг сайжруулах зэрэг зөвлөмжийг өгчээ.

[Tweet “Өнөөдрийн байдлаар манай улсад сэжигтэй 16, ажиглалтад 309 хүн байгаа ажээ.”]

ХӨСҮТ 02-р сарын 28-нд тусгаралагдсан 5 хүнээс вирус илрээгүй. Мөн 2-р сарын 29-нд ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 9 хүнийг мөн тусгаарлан тандалт, судалгаа, эмчийн үзлэг хийж байгаа юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад Сингапураар дамжаад, Туркийн Станбулаар 3-р сарын 04-ний өдөр 565 хамгаалах хэрэгсэл болон бусад эм, эмнэлгийн хэрэгсэл хандиваар оруулж ирэх юм байна.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here