МХЕГ-ын даргын “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар, аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлд чиглэлийн 30 улсын /ахлах/ байцаагч лабораторийн шинжилгээтэй хяналт шинжилгээг хийн ажиллаж байна.
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид 9 дүүргийн 31 байршилд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дөрвөн аж ахуйн нэгж, 49 иргэний нийт 44 нэрийн 366 төмс, хүнсний ногооноос дээж авч, ургамлын өвчин хортон, хог ургамал, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлуулахаар итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүллээ.
Мэрэгжлийн Хяналтын Ерөнхий Газар.