Сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй гэж үзэн зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

119

“Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой сурагчийн дүрэмт хувцасны үнэ өслөө” гэдэг гомдлын дагуу бид хяналт шалгалт хийсэн.

“Монголын оёдлын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын гишүүн аж ахуйн нэгжүүд 2022 оны долдугаар сарын 18-ны өдрийн ТУЗ-ийн хурлаараа 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчил илэрсэн.

Тиймээс бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох зөрчлийн шинжтэй үйлдэлд нь наймдугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, бүртгэлийн ажиллагааг эхлүүлээд байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here