“Галын аюулгүй байдлын сургалтын танхим”-ыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ

67

Онцгой байдлын ерөнхий газраас  “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын  Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны  санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг 2020-2022 онд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд  Дорнод аймгийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд хүүхэд багачуудад гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг олгох, дадлага сургуулилт хийх “Аврагч мазаалай” танхимыг байгууллаа.

Мөн аймаг, сумын болон төслийн санхүүжүүлэгч байгууллагын хөрөнгө оруулалт, Онцгой байдлын газрын дотоод нөөц боломжид тулгуурлан  Онцгой байдлын газрын дэргэд иргэдэд зориулсан “Галын аюулгүй байдлын сургалтын танхим”-ыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Танхимыг байгуулснаар иргэдэд галын аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг хэрэглэгдэхүүнд суурилж олгох сургалтын таатай орчин бүрджээ.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here