Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал,
Стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон юм.
Ингэснээр өргөн хэрэглээний үнийн өсөлт бий болгохгүй байх, хүнсний бүтээгдэхүүний зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.