ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамж гаргажээ

163

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн “Улны айлууд” гэх үг олны эгдүүцлийг хүргэж байна.

Тэгвэл Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлийнхээ хүрээнд “түүнийг хүний эрхийн мэдрэмжгүй хандаж, ард иргэдээ доромжилсон” хэмээн үзэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцруулах тушаал гаргасан юм.

Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө:

“ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн алдаатай хэлсэн үгийг Монголын ард түмэн маш их шүүмжилж байна. Тиймээс Монголын ард түмнээс уучлал хүсэж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргасан. Тиймээс Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг огцруулах захирамж гаргасан. Мөн хариуцлагагүй, ёсзүйгүй үйлдэл гаргасан үйлдэлдээ Д.Сарангэрэл сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан. Түүнчлэн Ерөнхий сайд МАН-ын даргын албан тушаалыг хамтран хашдаг. Ингэхдээ Монгол Улсын төрд хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүстэй хариуцлагын гэрээ хийдэг. Энэ гэрээг сайд нар албан ёсоор томилогдсон өдөр үзэглэсэн. Тиймээс энэ гэрээний дагуу улстөрийн хариуцлагын асуудал мөн яригдаж чөлөөлөгдсөн. Дараагийн сайд томилогдтол ХНХЯ-ыг миний бие хариуцан ажиллана” гэсэн юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here