Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81,5 хувьтай байна

58

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 9 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд нийт 341 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 278 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5% байна.
Нийт хандсан иргэдийн 53.2% нь гомдол, 4.6% нь санал, 7.9% нь хүсэлт, 34.3% талархал илэрхийлж хандсан.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:

  • Эрүүл мэндийн яам-19.8%
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-14.8%
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг-9.9%
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг-8.3%
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг-8.2%
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв-5.5%
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв-5.5%
  • Хавдар судлалын үндэсний төв-3.8%
  • “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-3.3%
  • Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2.7%
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-1.6%
  • Хүрээ амаржих газар ТМЭ-1.2%
  • Бусад-15.4%

Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харахад:

  • Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-22.4%
  • Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-18.6%
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-14.2%
  • Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-8.7%
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-7.1%
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-5.5%
  • Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-4.9%
  • Бусад-18.6%

Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here