“Чингис хаан” хаад язгууртны музейн онцлог нь уран барилгын чиглэлээр хийгдсэн. Тухайлбал, музейн орой дээр 5,5м өндөр алтан шонхор байрлаж байгаа бол музейн ханан дээр хаад, язгууртнуудын тамгыг сийлсэн. Мөн нэг онцлог нь музей таван давхартаа Чингис хааны хүндэтгэлийн өргөөтэй байна.
Уг өргөөнд Чингис хааны 7м өндөр алтадсан баримал байрлах юм. Музейд Хүннүгийн эзэнт гүрэн, Хүрэл зэвсэгийн үеийн хаад, Алтан ургийн хаад язгууртнаас эхлээд 20-р зууны Чингис хааны язгуурын хаадын түүх, дурсгал бүхий 11 мянган үзмэртэй байх юм. Үүнээс 10323 эх үзмэр буюу оригнал бол 6000 гаруй нь сэргээн зассан үзмэр байх аж.
Тухайлбал, Юань улсын үеийн 40ширхэг ваарыг нэг дор үзэх боломжтой. Мөн гадаадын музейнүүдэд эх хувиараа хадгалагдаж буй хаад язгууртнуудын өв, соёл, дурсгалын А хуулбарыг авчирж дэлгэжээ. ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж байсан “Чингисийн чулууны бичиг”-ийн А хуулбараас эхлээд ховор нандин олон дурсгалыг музейд авчирч тавьжээ.
Чингис хаан музей бол нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, Ази тивд томд тооцогдох музей болно гэж үзэж байна. Музейг бүрэн үзэхийн тулд 8-9 цаг зарцуулах юм байна.