Ид шидийн орон Дундговь төслийн баг ёстой зүтгэсээр байгаад барилгынхаа ард гарч байна. Өнгөрсөн 5 сараас хойш сошиалаар бид мэдээлэл түгээснээс ТВ болон сайтуудаас нэг ч хүн ирээгүй. Уул нь их л чухал, хэрэгтэй ажил гэж бодож, сэтгэж, итгэж ажилладаг. Гэхдээ бид сэтгүүлчдийн анхааралд өртөхүйц хэмжээний чухал биш байсан юм уу даа гэсэн бага зэргийн эмзэглэл төрдөг өө. Нуух юу байхав. Саар мэдээг алгасалгүй очоод хэдэн мянган км байсан ч давхиад л оччихдог. Харин бид хэтэрхий гэгээлэг юм болов уу гэсэн эргэлзээ. Гэхдээ манай сэтгүүлчдэд буруу юу байх вэ? Редакц нь зөвшөөрөх, зөвшөөрөхгүй, төсвийг нь батлах уу? үгүй юу гээд асар олон асуудлууд байдаг л байх.
Гэхдээ энэ удаа та бүхний бүүр зориод ирээрэй гээд урьж байна аа. Сайтууд, хэвлэлүүд, телевизүүд. Маргааш яг бодит байдал дээр Өнөөдөр сонингийн хамт олон л наашаа гарахаар төлөвлөсөн байна. Бидний хийж байгаа ажил хүүхэд хөгжил, хамгааллын салбарт бодитой бөгөөд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж тодорхойлж болно. Бид энэ туршлагыг ёстой түмэнд түгээхийг хүсч байна. Сошиал бол харьцангуй хязгаарлагдмал билээ. Гэхдээ телевиз, сонин, сайт бүгд хамтдаа энэ мэдээг, энэ туршлагыг түгээж чадвал Ид шидийн орон Хөвсгөл төслийн баг, аймгийн иргэд, дараа дараагийн аймгуудын санаачлагад хүчтэй нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна аа. Тиймээс энэ удаа улс төр, өөр үзэл баримтлалуудаа хойш тавиад зөвхөн хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэлээ зориод ирээрэй. Ямар ч редакцийн бодлого хүүхдийн дээд ашиг сонирхол, хөгжил, хамгааллын туршлагыг түгээхэд харшлахгүй гэдэгт гүн итгэж байна.
Хүндэтгэсэн. Ид шидийн орон Дундговь төслийн баг