Хугацаа дууссан бараа зарж борлуулсан нь нотлогдоогүй

53

Баянзүрх дүүргийн иргэн Б.А 2022 оны 09 сарын 21-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаар утсанд “Баянзүрх дүүргийн Амгалангийн Оргил худалдааны төв өнгөрөөд замын хойно Монгол дээж зоог нэртэй агуулахад хугацаа нь дууссан хүнсний бараа бүтээгдэхүүн агуулагдаж байна. Мөн он сар хугацаагаа өөрчилдөг. Яаралтай шалгаж өгнө үү” гэсэн мэдээллийг өгсөн.

Мэдээллийн мөрөөр “Баян хөх сэрх” дистрибьюшн компаний импортоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүний хугацаа, чанар, байдалд хүнсний чанар, стандартын болон эрүүл ахуйн байцаагчид тус компаний удирдлагуудыг байлцуулан хяналт шалгалт хийсэн.

Тус компани нь Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор 10 гаруй орны 100 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг ба Номин тав трейд ХХК-ийн магадлан итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлсэн сорилын дүнтэй дотоодын зах зээлд нийлүүлдэг байна. Шалгалтаар тус компаний агуулахад хугацаа дууссан бүтээгдэхүүн илрээгүй, он сарыг өөрчилж зассан байдал нотлогдоогүй.

“Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдолыг шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу иргэн Б.А-д 2022.10.10-ны өдөр албан бичгээр хариу хүргэлээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here