Москва хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудаас нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх туршлага судлаад иржээ. Ингэхдээ Москва хотын Автозамын техникийн Улсын их сургуультай замын хөдөлгөөний зохион байгуулалт болон аюулгүй байдал сэдвээр мэргэжлийн боловсролын нэмэлт хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд гурван чиглэлийн асуудлаар санал солилцсон байна.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад замын хөдөлгөөний удирдлагын цогц схемийг боловсронгуй болгох, хяналтын камерыг сайжруулах, гудамж замын сүлжээг хөгжүүлэх шаардлагатай зэргийг ОХУ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ.
ОХУ-ын Москва хотод хэрэгжүүлсэн замын хөдөлгөөний удирдлага хяналтын цогц системийг модель болгон “Автозамын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем”-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төлөвлөсөн байна.