Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэл Өргөө ХХК-ний цамхагт краныг 10 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Газар зохион байгуулалтын албатай хамтран буулгаж, иргэдийн ая тухтай амьдрах орчны аюулгүй байдлыг хангууллаа.
Краныг буулгах ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй Машин механизм ХХК гүйцэтгэсэн. Тус кран удаан хугацаагаар зогсож зэврэлт ихтэй байсан тул буулгах технологийн дагуу буулгах боломжгүй болж, бүх эд ангийг хэсэгчлэн буулгаж, Баянзүрх дүүрэг дэх Нийслэлийн журмын хашаанд хүлээлгэн өглөө.