Шинэ коронавирус буюу ‘’COVID-19’’-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дүүрэг бүр өөрсдийн хэмжээнд зохион байгуулж байна.
[Tweet “Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хамт олонд Ахмадын хорооны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлажээ.”]Энэ үеэр дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн
‘’Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясахаар ахлуулсан ажлын хэсэг дэлхий нийтийг цочроосон энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн зохион байгуулж, иргэдийн амьдрах эрүүл, амар тайван орчныг бүрдүүлж байгаад талархал илэрхийлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм урам хайрлаж, тусламж үзүүлж буйгаа илэрхийлсэн байна.
Онцгой комиссын дарга Т.Баясах болон Онцгой байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Даваасүрэн нар өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж буй онцгой комиссын гишүүд болон төрийн албан хаагчдын нэрийн өмнөөс дүүргийн Ахмадын хорооны албан хаагчдад Талархал илэрхийллээ.