УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл эрх баригч МАН, түүнийг төлөөлж, төрд ажиллаж буй өндөр албан тушаалтнуудыг “Хүний эрхийн мэдрэмжгүй” хэмээн шүүмжиллээ.
Учир нь НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүн орнуудыг тодруулах нууц санал хураалтыг ерөнхий ассамблейн чуулганы үеэр зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улс нэрээ дэвшүүлээд нэг л санал авчээ. Quote
Тиймээс УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл:
“МАН хүний эрхийн талаар “А”-гүй байж НҮБ-д буруу зүйлд дэвшээд улс орноо онигоо болгочих юм. Хүний эрх сур аа, төрийнхөөн! Наад МАН чинь зааж өгч угаасаа чадахгүй. Манай ИОНН-ын хичээлүүдийг Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам пэйжээс нөхөөд үзэж бай, төрийн албан хаагчид аа!” гэжээ.
Мэдээлэл хүргэхэд, дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, сайжруулах үүрэгтэй зөвлөл нь НҮБ-ын гишүүн орнуудын нууц санал хураалтаар сонгогдсон 47 улсаас бүрддэг.Quote
Гишүүн орнуудын тоог бүс нутаг бүрд квотоор хуваарилсан байдаг. Тухайлбал, Африкийн орнууд 13, Ази, Номхон далайн орнууд 13, Зүүн Европ 6, Латин Америк болон Карибын орнууд 8, Баруун Европ болон бусад орнууд 7 квоттой байдаг юм.