Монгол Улсын анх удаа Улсын төсвийн төслөө иргэд олон нийтэд нээлттэй танилцуулж, төсөвт тусгах иргэдийн санал хүсэлтийг нээлттэй авч байна. Иргэдийн саналыг D-parliament цахим систем болон утас, мэйл хаягаар 10 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд авч нэгтгэн өнөөдөр хэлэлцүүлж байна. Дээрх хугацаанд зөвхөн D-parliament цахим системээр 15.293 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцаж иргэдээс 798 санал иржээ. Иргэдээс ирүүлсэн санал бүрт хариу өгч холбогдох ажлын хэсэг, байнгын хороодод шилжүүлсэн байна.