Тэмцэгч Б.Жагарын намыг Дээд шүүхээс гурав дахь удаагаа бүртгэхээс татгалзлаа

333

Дээд шүүхийн нийт шүгчдийн хуралдаан болж, хуралдаанаар тэмцэгч Б.Жагарын “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам” үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус намын дүрэм нь Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5, 13 дугаар зүйлийн 13.8 дахь заалтуудад  нийцээгүй зэрэг үндэслэлээр мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар улс төрийн намын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Тэрээр өмнө нь 2022.04.19, 2022.06.16 хоёр ч удаа Дээд шүүхэд намаа бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд ийнхүү гурав дахь удаагаа татгалзжээ. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here