Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

113

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг аравдугаар сарын 28-30-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон ОХУ-н Буриад, Тува, Халимаг улсын аялал жуулчлалын 280 орчим бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, байгууллага оролцож, аяллын бүтээгдэхүүнээ санал болгох юм.

“Шинэ сэргэлт- Аялал жуулчлал” уриан дор болох тус олон улсын үзэсгэлэнг угтаж аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн “Хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, “Турк аяллын компаниудын бизнес уулзалт” болно. Мөн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, сургалт хамтын ажиллагааг танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here