Шинэ Коронавирус буюу /КОВИД-19/ халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтыг дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах салбар зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан байна.
Түүнчлэн,[Tweet “дүүргийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх захирамж, тушаал, удирдамжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.”]. Улмаар тэдгээр байгууллагуудын согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.