ЭТТ компанид онцгой дэглэм тогтоосноос хойшхи зургаа хоногт хэрхэн ажилласан талаараа Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө. Түүний хэлж буйгаар түүнийг ажил авснаас хойшхи зургаан хоногт нүүрс тээвэрлэлт хоёр дахин нэмэгдэж, 15,8 сая доллар оруулсан аж.
Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:
-Би 2022.10.26-нд томилогдсоноосоо хойш 378 мянган тонн нүүрсийг борлуулж, 15,8 сая долларыг оруулж ирээд байна. Энэ. байдлаараа он дуустал 500 сая доллар оруулж ирнэ. Намайг ажлаа авахаас өмнө Эрдэнэс тавантолгой компани 200-300 тээврийн хэрэгслээр 20-30 мянган тонн нүүрс гаргаж байсан бол өнөөдрийн бадйлаар би 657 тээврийн хэрэгслээр өдөрт 74,8 мянган тонн нүүрсийг гаргалаа. Ингээд би цаашид 11-12 сардаа багтаж 5 сая тонн нүүрс экспортолж, 500 сая доллар оруулж ирэх боломж байна гэж үзэж байна, гэлээ.