Халдвар авсан франц иргэн Ариг, KFC-ээр үйлчлүүлжээ

418
[Tweet “Өнөөдөр/2020.03.10/ шөнө 02:00 Монголд ажилладаг Францын 57 настай иргэнээс коронавирус илэрчээ.”]Тэрээр нутаг буцаж 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд эргэн иржээ.

Тиймээс Улсын онцгой комисс өглөөний 06:00 цагт хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. [Tweet “Юун түрүүнд УБ, орон нутгийн замыг 3.10-3-р сарын 16-ны 07 цаг хүртэл хаалаа.”]

Мөн [Tweet “Улаанбаатар хот доторх нийтийн  тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна.”]

Тухайн иргэн Москва-Улаанбаатар чиглэлийн “Аерофлот”-ын онгоцоор ирсэн бөгөөд Дорноговьд тусгаарласан байна. Эхний хавьталттай 41 хүн, ойрын 120 хүнийг мөн тусгаарласан байна.

Тэрээр Ариг, КФС, Веранда гэх мэт рестораноор үйлчлүүлээд зогсохгүй, Дорноговь руу явж өөрийн ажилладаг компанийн ажилчидтайгаа хурал хийсэн талаар Засгийн газрын хэвлэлийн ажилтан мэдээлжээ. 

Явсан газруудыг тогтоох, камер шүүх, ариутгалын ажлууд хийгдэж байна. ЭМЯ-ны хоёр баг Дорноговь руу явсан. Уг хүн халуунтай, биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн мэдээлэл ирүүлжээ. Тухайн иргэний харьцсан байж магадгүй гэх багцаагаар 500 орчим хүний жагсаалт гаргажээ.

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна #ШУУД

Posted by Нийслэлийн мэдээ on Monday, March 9, 2020

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here