Ерөнхий сайдаа “гомдоосон” Э.Одбаяр нарт 1,2 жил харьяа дүүргээсээ гарахгүй байх ял оноожээ

313

“No war” хөдөлгөөний санаачлагч 10 иргэнд эрүүгийн 2, зөрчлийн 6 хэргээр үүсгэсэн шүүх хурал гуван өдөр үргэлжилж, дүнгээ гаргалаа. Ингэхдээ шүүхээс тус хөдөлгөөний таван иргэнд зорчих эрхийг хязгаарлахаас 1.9 жилээр хорих ял шийтгэжээ.

Тус шүүх хуралд “No war” хөдөлгөөний санаачлагч Э.Одбаяр, Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Д.Монголхүү нарыг яллагдагчаар татаж шүүсэн бөгөөд тэдэнд гомдол гаргагч нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна ЦЕГ-ын гурван албан тушаалтан, ШШГЕГ-аас гурван алба хаагч байжээ. Quote

Гомдол гаргагчид нь “Цахим үндэстэн” арга хэмжээг эсэргүүцсэн “NoDoubleStandart” хөдөлгөөнтэй холбоотой болон 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр гомджээ.

Ингээд шүүх хурлаас тэдний дөрөвт нь ял оноожээ. Тухайлбал,

Шүүгдэгч Э.Одбаярыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Ц.Чинбатыг оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Б.Билгүүнийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Л.Ганхөлөгийг оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Б.Бямбагэрэлийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэжээ.

Улмаар шүүгдэгч Э.Одбаярт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here