Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн Цогт суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлэг нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөх Ш.Насан, Цогт сумын Засаг дарга Л. Насанбуян, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Л.Баянбаатар болон сум, орон нутгийн удирдлага, иргэд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.