Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах ямар ажилууд хэрэгжүүлж байгаа талаараа танилцууллаа.
Тэрбээр, богино хугацаанд түгжрэлийг шийдэх ид шид гэж байхгүй. Эхний ээлжид захиргааны аргаар л шийдвэрлэх боломжтой гэдгийг юун түрүүнд онцолсон юм.
Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар:
-Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ. Тиймээс аль болох хувийн унаанаас салж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
-BRT-г явуулж эхлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн дүүжин тээвэр дээр Францын талтай уулзаж, тохиролцсон. Эхний шугамаа хийгээд хөдөлгөөнийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
-Түгжрэлийн тухай багц хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Энэ жил хийж чадахгүй ажлаа ирэх жил хийж дуусгана.
-Түгжрэлийг бууруулахын тулд албадлагын аргаар автомашины дугаарын хязгаарлалт тогтоох. Гэвч өнөөгийн нөхцөлд үүнээс өөр арга алга. Түгжрэл 1, 3, 5 дахь өдөр их байгаа учраас энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх хэрэгтэй.
Дараагаар нь урт хугацааны арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн юм.
Үндсэндээ түүний ярианаас ойрын үед түгжрэлийг бууруулахын тулд дугаарын хязгаарлалтаас өөр арга хэмжээ авах боломжгүй ажээ.