Засгийн газрын ээлжит хуралдаанаараа коронавирусийн халдвартай үед эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх бодлогын асуудлыг хэлэлцсэн байна. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгсөн билээ.
Түүний хэлж буйгаар[Tweet “Монгол банк Мөнгөний бодлогын хүүгээ 11 хувиас нэг функтээр буулгаж 10 хувь болгох шийдвэр гаргасан.”]Мөн арилжааны банкууд Заавал байлгах нөөцөө 10,5 хувиас 8,5 хувь болгож зөөлрүүлсэн нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ажээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хороо Банк бус санхүүгийн байгууллагууддаа хандан шимтгэл болон бизнесийн хүү тооцохгүй байх, алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авахаар ярилцаж байгааг онцоллоо. Ингэснээр бизнес эрхлэгч, ААН-үүдийн эдийн засагт дэмжлэг болох юм.
Харин коронавирусийн халдвар эдийн засагт нөлөөлж, төсөв тасалдахад хүрээд байгаа энэ үед төсвөө тодотгож, зардлаа танахыг эдийн засагчид сануулж буй. Гэвч [Tweet “Сангийн сайд зардлаа танахгүй гэдгээ мэдэгдлээ.”]