БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр Япон Улсын “Алмек” корпорацийн Зөвлөх, доктор Кацүхидэ Нагаяматай хамтран ажиллах санал солилцлоо

200

Япон Улсын Засгийн газраас Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Япон Улсын Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, Японы Элчин Сайдын Яамны Дэд бүтцийн асуудал хариуцсан зөвлөх Г.Энхжаргал нар Баянзүрх дүүрэгт ажиллаж, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяртай уулзаж мэдээлэл солилцсон.

Энэ хүрээнд Япон Улсын “Алмек” корпорацийн Зөвлөх, доктор Кацүхидэ Нагаяма Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр уулзлаа. Түүнд Баянзүрх дүүргийг хөгжүүлэх бодлогын бичиг баримт “Хөгжлийн зураглал 2030”-ийг танилцуулж, эрдэмтдийн багт орж хамтран ажиллах санал тавилаа. Түүний хувьд дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд манай дүүрэгт хийхээр төлөвлөж буй түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлуудад хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here