Монгол Улсын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын удирдлага, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
[Tweet “Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын ажилчдыг зайнаас ажиллуулах захирамж гаргажээ”]
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар Улсын Их Хурлын Тамгын газрын 12 хүртэл насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн ажилтнуудыг гуравдугаар сарын 10-наас эхлэн гэрээсээ буюу онлайнаар ажлаа гүйцэтгэх боломж олгож, ажлын үр дүнг тооцож ажиллахыг нэгжийн дарга нарт үүрэг болголоо.
Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд ажиллах төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.