АТГ: Одоогоор 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 объектод нэгжлэг хийсэн. 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хорьсон. Урьдчилсан байдлаар 17 хүний нэрийг зарлалаа.
Үүнд:
1. Х.Баттулга Монгол улсын ерөнхийлөгч асан
2. Ө.Шижир Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан
3. Д.Ганбат Зам, тээврийн хөгжлийн сайд асан
4. А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн
5. Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн
6. Ц.Анандбазар УИХ-ын гишүүн
7. З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан
8. Н.Наранбаатар УИХ-ын гишүүн
9. Б.Баттөмөр УИХ-ын гишүүн
10. Ц.Сэргэлэн УИХ-ын гишүүн
11. Ш.Раднаасэд УИХ-ын гишүүн
12. Р.Сэддорж Өмнөговь аймгийн Засаг дарга
13. Б.Эрдэнэ-Очир Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч
14. Б.Бадраа Өмнөговь аймгийн Засаг дарга асан
15. А.Ариунболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан
16. Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан
17. Х.Мандахбаяр “Эрхэт Монгол групп” үүсгэн байгуулагч
Эдгээр хүмүүсийг нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон гэдгийг баримтад үндэслэн зарлаж байна. Эдгээр хүмүүсийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан гэлээ.