Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлаа боллоо

60

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлаа зохион байгуулж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан ажилласан ажилтан, албан хаагчидаа шагнаж урамшууллаа.

Байгууллагын аваргаар дараах албан хаагчид тодорлоо.

1.Шуурхай багийн ажилтан Цогтбадрахын Цэнгэлбаяр

2.Жолооч Доржийн Лхагва-Очир

3.Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Алтанцэцэгийн Даваажав

4.Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Зундуйсүрэнгийн Ганбат

5.Хэлтсийн ахлах, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Баасанжавын Угтахбаяр

6.Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Аавдайн Мөнхцэцэг

7.Дээж хүлээн авагч, лаборант Цэвэгжавын Пүрэвсүрэн

8.Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Доржготовын Дэлгэрбаяр

9.Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Энэбишийн Чулуунхишигт

10.Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Баттулгын Цэрэндулам

Төрийн хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоо 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн салбар салбарын хяналтын тогтолцоо руу шилжинэ. Иймд мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойш иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын төлөө хүч хөдөлмөрөө зориулж, хамтран ажилласан үе үеийн хамт олондоо, шинэ хамт олонд шилжин ажиллахаар болсон ажилтан, албан хаагчиддаа амжилт бүтээлийн дээдийг хүсэж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here