“Эрдэнэс тавантолгой” компаниас санхүүжүүлж, “Бодь Интернэшнл” компаний гүйцэтгэсэн Тавантолгой-Гашуун сухайт болон Богдхан төмөр замын гэрээ түүнээс гадна “Загийн усны хоолой гүний усны ордоос Эрдэнэс тавантолгойн уурхай хүртэлх усан хангамжийн шугам хоолой барих барилгын угсралтын” болон “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдийг төрийн нууцаас гаргаж ил болгосон. Харин одоо цаана нь дахиад Эрдэнэс тавантолгойгоос санхүүжүүлсэн хэд хэдэн гэрээ НУУЦ хэвээр үлджээ. Эдгээр төслүүдийн зарим нь одоогийн Засгийн газрын гишүүдтэй холбоотой учраа нууцаас гаргаж чадаагүй гэх мэдээлэл ч бий.
Ямартаа ч Эрдэнэс Тавантолгой компаниас санхүүжүүлсэн томоохон төслүүд гэвэл:
– Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих 1,392.3 тэрбум төгрөг / гүйцэтгэгч нь Улаанбаатар төмөр зам, Зэвсэгт хүчний жанжин штаб/
– Нүүрс баяжуулах үйлдвэр барих 955.9 тэрбум төгрөг /Гүйцэтгэгч нь Норинко Интернэшнл Кооперейшн Коал Хэндлинг Пи И/
– “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр “ ТӨХК-ийн газрын тос дамжуулах хоолой барих 388.1 сая доллар /Гүйцэтгэгч нь Норинко Интернэшнл Кооперейшн Коал Хэндлинг Пи И/
-Тавантолгой дулааны цахилгаан станц барих 808.2 сая долларын гэрээ /Гүйцэтгэгч тодорхойгүй/ -нүүдийг дурьдаж болох юм.