Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/511 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар “Урт хугацааны тусламж, үйлчилгээний загвар” боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийнхэн Монгол Улсын хэмжээнд ахмад настанд зориулан урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх дөрвөн төрлийн загварыг боловсруулан хэлэлцүүлж байгаа юм.
ТТ9928 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж, үйлчилгээ төслийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв хамтран Монгол Улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлсэн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Сонгинохайрхан дүүргийн “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллагуудыг түшиглэн байгуулсан насжилтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.