Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй нэг онгоцонд, зэрэгцээ суудалд сууж ирсэн англи иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлаад буй. Тэгвэл [Tweet “тухайн иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлжээ.”]Хариу нь маргааш гарна. Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ.
Халдвар тээгч франц иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. Өнөөдөр/2020.03.12/ 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдсон юм. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.