Энэ сарын эхээр АНУ-д болсон авлигын эсрэг олон улсын чуулганаар хэлэлцсэн гол асуудлууд нь авлига, хууль бус үйлдэл, хэвлэл мэдээллийн хараат байдал, үнэнийг илчлэгсдийг хавчин гадуурхах, амь насанд нь аюул занал учруулах,сэтгүүлчдийн чимээгүй болгох, хууль өөрчлөх замаар хулгай луйвараа албажуулах, улс төрийн нөлөөгөөр хулгай луйвраа хаацайлах, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийг өөрсдийн хараат байдалд байлгах, иргэний нийгмийн дуу хоолойг боомилох,нутгийн иргэдийн үндсэн эрхийг боомилох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Эдгээр нь дэлхий нийтийн нэгэн адил манай Монгол улсад ч адилхан тулгамдсан асуудал юм.
Үүнийг таслах зогсоох, тэмцэх ёстой гэдгийг хуралд оролцсон бүх улс орон түүнийг төлөөлөл бүгд хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь энэ хэвээрээ явбал улс оронд төдийгүй дэлхий нийтийн өмнө аюул занал учруулах нь тодорхой. Нийгмийн тэгш бус байдал, шударга бус байдлаас болж нийтээрээ хохирдог гэдгийг өмнөх түүхүүд бидэнд хангалттай нотолсон. Авлигатай тэмцэхэд хамгийн гол хүч бол иргэний нийгэм,хараат бус сэтгүүлч зүй, төрийн бус байгууллагын оролцоонд байдаг.
Гэхдээ ганц нэгээрээ тэмцээд хүчээ тарамдуулж өөрсдөө бараг буруутан болоод дуусдаг. Хамгийн гол нь олуулаа нэгдэж хүчээ нэгтгэх хэрэгтэй.Үүнд нь тухайн улсын төрөөс ч бодлогын хувьд дэмжих ёстой. Мөн хуульдаа өөрчлөлт оруулах, авлигачдад тохирсон ял шийтгэлийг нь оногдуулах, ард нийтээ авлигын эсрэг тэмцэлд татан оролцуулах замаар авлигатай амжилттай тэмцэж чадна гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрч байна