Авто тээврийн үндэсний төвөөс сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахаар болжээ. “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар ашиглагддаггүй тэвэрийн хэрэгслийг бүртгэлээс хасдаг юм.
Энэ дагуу хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийн мэдээллийг www.transdep.mn цахим хуудсанд хандан шалгах боломжтой юм байна.