“Хера Холдинг” компанийн захирал Хассуурийн Ганхуяг АН-ын 100 саяын дэнчинг ихээхэн шүүмжилжээ.
Учир нь АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлийнхэнд яриа өгөхдөө “100 саяын дэнчин бол улс төрч хүний танилын хүрээ, хүч нөлөөг илтгэх зүйл. 100 саяын дэнчингээ 100 найзаасаа цуглуулж өгч чадаагүй хүн улстөрч болох хэрэггүй” хэмээсэн юм.
Тэгвэл түүний энэ яриаг ийн шүүмжилжээ.
“С.Эрдэнэ даргын бухимдсан яриаг үзлээ. АН-ын 100 сая болохгүй шүү дээ. 60 тэрбумаас ялгаа юу байна аа. Хэлбэрийн хувьд өөр болохоос агуулгын ямар ч ялгаа алга. Төрийн эрхийг хууль бусаар л авах оролдлого биз дээ. Б.Хурц нараас мөнгө аваагүй нь үнэн бол дансаа ил болгочих[bctt tweet=”Б.Хурц нараас мөнгө аваагүй нь үнэн бол дансаа ил болгочих” username=””]” гэжээ.
Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүргээс тухайн үеийн АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нартай өрсөлдөж байсан юм. Энэ удаад мөн өрсөлдөхөөр яригдаж байгаа ажээ.