Чөлөөт бүсээр их хэмжээний архи, викси оруулж, хуурамч татварын тэмдэг наадаг бүлэглэлийг илрүүлээ

162

Хуурамч акц (онцгой албан татварын тэмдэг) ашиглаж, татвараас зайлсхийдэг бүлэг цагдаагийн байгууллагаас этгээдүүдийг илрүүлэн, баривчиллаа.

Тодруулбал, иргэн А бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний импортын виски, архи согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж худалдан борлуулж байжээ.

Энэ нь татвар төлөхөөс зайлсхийж, их хэмжээний ашиг олж, мөнгө угааж байсан хууль бус үйлдэл юм. Шалгалтаар импортын 9800 орчим архи, виски, мөн тийм хэмжээний хуурамч онцгой албан татварын тэмдэгт /акц/ хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here