УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар бүлгийн дэд дарга нарыг шинээр томилжээ. Бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарыг томилсон байна.
Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар сонгогдож, Х.Булгантуяа Боомтын сэргэлтийн сайд болсон. Тиймээс тэднийг чөлөөлж, ийнхүү бүлгийн дарга нарыг шинээр томилжээ.