Э.Бат-Амгалан: Нас барсан Монгол хүний нөхөн төлбөрийг тооцохдоо хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нугалж олгоно

112

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Шүүх шинжилгээний тухай хуулийн талаар танилцууллаа. Тус хуулинд сэтгэл санааны хохирлыг тусгаснаараа онцлог юм.

Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг Эрүүгийн хуульд заасан 85 төрлийн гэмт хэргээр нөхөн төлүүлэхээр тусгажээ. Шүүх шинжилгээний байгууллага шүүгчийн дүгнэтээр шинжилгээгээ гаргана, цаашлаад хохирсон иргэний нөхөн төлбөрийг төлүүлэхээр зүйлчилжээ.

Тухайлбал, нас барсан иргэнд гурван төрлийн аргачлалаар нөхөн төлбөр олгохоор тусгажээ.

Хуулинд тусгаснаар,

-Нас барсан Монгол хүний нөхөн төлбөрийг тооцохдоо хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нугалж/550.000*150/ олгоно.

-Мөн залуу хүн нас барвал ажиллах байсан жилийг нь тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн цалингаар тооцож олгоно.

-Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорсон үр хүүхдэд дээрх аргачлалаар бодсон үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж олгохоор тусгасан байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here