УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг иргэн Э.Цэрэнтогтох 9 үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өгсөн юм.
Тэрээр,
-ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун сайд болсон даруй гурилын үнийг 50 хувиар нэмсэн нь үндэслэлгүй нэмсэн үйлдэл,
-Түүний худ ургийн хамаарал бүхий Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн дарга Г.Отгонбаатар гэж хүн 2018 оноос хойш 18 тендер авсан,
-МХ.Болорчулуун төрсөн дү Х.Болор-Эрдэнийнхээ хүүхдийн нэр дээрх компанид 2021 онд барилгын тусгай зөвшөөрөл авч, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д бараа нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд олгосон,
– 2022 онд найман тендер авсан ,
-Төрсөн дүү Х.Болор-Эрдэнийгээ ЭТТ ХК-ийн ТУЗ-д ажиллахад нөлөөлсөн гэж үзэж байгаа учир АТГ-т шалгуулахаар хандаж байна, гэсэн юм.
Улмаар сайд Х.Болорчулуун:
“Намайг оролдож байгаа тэр улстөрч бол цол хэргэм албан тушаалын төлөө бол аль ч намын хэнтэй ч наалдаж нөхөрлөж явж ирсэн, бохир улстөрч. Төрөөс төрсөн тэрбумтан гээд хэлчихье. Магадгүй тэр хүний нүүрсний хэрэгт холбогдсон зам нүүрс шиг, минийх тариа будаа гурил шигээ цагаан гэж би итгэлтэй хэлнэ” гэсэн юм.