Дэлхий нийтэд шинжлэх ухааны судлагдахуун болон хөгжсөн “Ментор” гэх үг Монгол Улсад орж ирээд удаагүй байгаа боловч бидний хувьд тийм ч шинэ зүйл биш. Ах нь сургаж, дүү нь сонсдог хэмээх ардын сургаал бол энэ үгийг илэрхийлнэ. Тэгвэл “Ментор” ном худалдаанд гарчээ. Та уг номыг уншсанаар өөрийн гэсэн ментортой байх арга, түүний ач холбогдлын талаар мэдэж аван болно.
[Tweet “Менторын үүрэг роль, менторшиф хөтөлбөрийн ач холбогдлыг өндөр хөгжилтэй улс орнууд сайшааж, хөгжлийн нэг хурдасгуур болгон ашиглаж байна.”]Учир нь ментороор дамжуулж олон хүн амжилтанд хүрч, менторшифээр дамжуулж олон олон бизнес, байгууллага, цаашлаад улс орон хөгжиж байна.“Ментор” гэх үгийг багш, дасгалжуулагч, зааварлагч, зөвлөн туслагч зэрэг үгээр шууд орлуулан ашиглах боломжгүй ч эдгээр ухагдахууныг өөртөө багтаасан ойлголт юм. Учир нь ментор аливаа ажил, мэргэжил, төсөл хөтөлбөр дээр зааж чиглүүлж буй хүнээсээ илүү туршлагатай, түүнийгээ өөрийн болгож эзэмшсэн тухайн салбартаа онол, практикын арвин их туршлагатай хүн байдаг.
[Tweet ““Ментор” гэх уг номонд салбар салбартаа амжилттай яваа 30 эрхэм өөрийн амжилтын нууц, ажлын арга барил, бусдаас ялгарах давуу тал, өөрийн менторшифийн талаар ярьсан байна.”]Энэхүү номонд орсон менторуудын түүхтэй танилцахдаа шууд хүлээн зөвшөөрөх бус эсрэгцүүлэл хийж, эргэцүүлэн тунгаах нь уншигч таны эрх. Таны хүрэхээр тэмүүлж буй зорилгод тань “МЕНТОР” ном хөтөч болж холын зорилгыг ойртуулж, хэцүү замыг товчилно гэдэгт итгэж байна.
“Ментор” номыг хүргэлтээр авахыг хүсвэл: 8805-3638, 8648-6060