“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд зарлагдсан Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийн шат 1-р сарын 16-ны 18:00 цагт дуусгавар болохтой холбогдуулан тус сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажлын хэсэг Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төв дээр 1-р сарын 16-ны 11:00 цагаас ажиллаж хэвлэл мэдээлэл, иргэдийн асуултад хариулна.
Сэдэв:
• Бүртгэлд хамрагдаж байгаа иргэдэд хандсан анхаарах зүйлс
• Бичиг баримтын бүрдүүлбэрийг нягтлах үйл ажиллагааны тухай
• Сорилын шалгалтанд бэлдэх удирдамж
• Хөндлөнгийн ажиглагчдын баг ажиллуулах тухай
• Асуулт, Хариулт
Танд Нээлттэй сонгон шалгаруулалттай холбоотой асууж, тодруулах зүйл байвал чөлөөтэй хандана уу.