УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аавын “Өсөх зоос” компани Улсын бүртгэлээс мэдээллээ устгуулжээ

142

Ч.Ундрамын аав Ч.Чинбат Хөгжлийн банкнаас алт ухахад зориулж ”Вояжер минерал ресурсес” компаниараа 12 тэрбумыг авсан. Их хэмжээний өр, хугацаа хэтэрсэн зээлтэй Ч.Чинбатад Хөгжлийн банкны ТУЗ зүгээр л тэмдэглэл хөтлөөд зээл олгочихсон. Ч.Чинбат нь Хөгжлийн банкнаас зээл авах үедээ 5.3 тэрбумын хугацаа хэтэрсэн,16,4 мянган ам долларын хэвийн зээлтэй түүний эзэмшлийн “Өсөх зоос” компани нь 20 тэрбум төгрөгийн болон 3,8 сая ам долларын зээлтэй байжээ.

Хөгжлийн банкны зээлийг компаний өдөр тутмын үйл ажиллагаанд зориулах ёсгүй. Импортыг орлох улс орны том төсөлд зориулах ёстой. Хөгжлийн банкны зээлийг зориулалтын бус зүйлд, хууль зөрчин олгожээ. Бүр өмнө нь УИХ, ЗГ-ын тогтоолоор Хөгжлийн банкнаас зээл олгодог байсан нь явсаар сүүлдээ ХБ-ны ТУЗ-ын тэмдэглэлээр зээл олгох болжээ. Тэр үед Ч.Ундрамтай хамт Сэлэнгэд нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байж Хөгжлийн банкны удирдлагуудыг томилж байсан.

Өнөөдөр гишүүн Ч.Ундрамых аав Ч.Чинбат “Өсөх зоос” компанийхаа бүртгэлийг улсын бүртгэлээс хасуулсан байгаа ноцтой мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдлээ.
Энэ хүүхэн их юм дуулгана аа!!! Эхнээсээ МУИС-д дүн зассан хэрэгт холбогдож явсан Ч. Ундрамыг гишүүн болгож болохгүйг мөн ч их хэлсэн дээ!!
Өнөөдөр дүн засдаг аргаараа улсын бүртгэл будилуулж явна!!!

Баасанжавын Отгон. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here