“Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд Баянзүрх дүүргийн 116 аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна

109

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. 1000 гаруй аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 20-40 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж байгаа юм. Баянзүрх дүүргээс 116 аж ахуй нэгж, байгууллага үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. Эдгээр байгууллагуудаа дүүргээс дэмжиж холбогдох хэлтэс албадыг ажиллуулж зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Шинэ зуун айл худалдааны төвд зохион байгуулагдаж байгаа. Ингэхдээ аж ахуй нэгж байгууллагууд түрээс төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн таван чиглэлийн 60 автобус тус чиглэлд үйлчилгээнд явж эхэлсэн. Цаашид энэ тоог нэмэхээр ажиллаж байна.

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here