Үйл ажиллагааг нь түр зогсоосон ААН, байгууллагын үйл ажиллагааг маргаашаас нээнэ

487

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар энэ сарын 10-нд ариутгал, халдваргүйтэлийг эрчимжүүлэн хийх зорилгоор түр хаасан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нээх болон Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу [Tweet “үйл ажиллагааг нь түр зогсоосон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг маргаашаас нээж байгаа юм.”]

[Tweet “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ирэх долоо хоногт ариутгал, халдваргүйтэл хийнэ”]

Өнгөрөгч долоо хоногт зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож ариутгал, халдваргүйтэлийг хийсэн. Энэ хугацаанд нийслэлийн [Tweet “Мэргэжлийн хяналтын газар 4528 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэн, илэрсэн зөрчилд арга хэмжээ авч ажиллажээ.”]


Ирэх долоо хоногоос эхлэн цаг агаар дулаарч, нэмэх градус руу орох учраас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны болон гэр хорооллын замд ариутгал, халдваргүйтэлийн ажлыг сайтар хийхээр болсон байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here