Г.Занданшатар: УИХ-ын гишүүд онлайнаар хуралдаж, саналаа өгөх боломж байна

542

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн цахим хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ШИНЭ намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтан, ажилтнууд оролцжээ.

Ажлын хэсгийн хурал болон хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах бүрэн боломжтой. Харин  Учир нь гишүүд саналаа өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ санал өгнө гэж уг хуульд заасан байдаг юм. Гэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийг саналаа хэлэхийг хүссэн байна.

Ингэхэд

Байнгын хороодын дарга С.Бямбацогт, М.Оюунчимэг нар УИХ үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх ёстой. Тиймээс санал бодлоо солилцох, зарим зайлшгүй чухал шийдвэр гаргах үйл явцыг цахимаар тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм.

Харин

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар хэдийгээр хязгаарлалтын дэглэм үйлчилж байгаа ч шийдвэл зохих асуудал цөөнгүй байна. Тиймээс УИХ ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Онлайнаар саналаа өгөх боломж байна

-[Tweet “Туршилтын хурал хийж үзлээ. Техникийн хувьд бүрэн боломжтой нь харагдлаа.”]Даргын дэргэдэх хурал болон УИХ-ын даргын захирамж гаргах, санал солилцох зэрэг асуудлыг ийм байдлаар хэлэлцэн шийдвэрлэж болох юм байна.

[Tweet “Даргын дэргэдэх хуралдааны журамд онлайнаар буюу цахимаар хуралдаж болно гэж заасан байдаг.”]

Цаашид нийт гишүүд энэ программаар харилцаж, асуудлаа ярилцаж байя.  Гэхдээ сайтар судалж, хуульчдын дүгнэлт гаргуулах замаар нэгдсэн ойлголцолд хүрэх талаар бид судалж байгаа.

Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн гаргасан онцгой нөхцөлийн үед УИХ холбогдох шийдвэрээ хойшлуулалгүй гаргах, ээлжит бус чуулган хуралдуулахын тухайд бол зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Хүнсний барааны хомсдолоос сэргийлэх, ариун цэврийн бодис, хамгаалалтын хэрэгслийн хүрэлцээг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дөнгөж сая Эдийн засгийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд нартай хуралдаж, ярилцлаа. ҮАБЗ дээр ч асуудлыг ярилцаж байгаа.

Засгийн газраас яаралтай шийдүүлэх хуулийн төсөл өргөн баривал хойшлуулалгүй хэлэлцэх болно. Одоогоор хууль, тогтоомжийн төсөл өргөн бариагүй байна 
гэсэн юм.

Ингээд цахим хуралдаан дуусч [Tweet “Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг энэ 7 хоногт дахин цахим хэлбэрээр хийхээр тогтлоо.”]

хариулах

Please enter your comment!
Please enter your name here