ШӨХТГ-аас шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд үнээ бууруулах шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ. Учир нь Роснефть компанийн хилийн үнэ буурсан ч манай улсад шатахууны үнэ буурахгүй байгаа юм.
Роснефть компанийн гадаад хилийн үнэ 2020 оны 03-р сард А80 -539 доллар/тонн, АИ92 -569 доллар/тонн, Дизель түлш- 566 доллар/тонн болж буурсан.
[Tweet “Энэ нь өнгөрсөн 02-р сартай харьцуулахад А80, АИ92 автобензин тонн тутамдаа 58 доллар, дизель түлш 86 доллараар тус тус буурсан үзүүлэлт юм байна.”]АМГТГ-ын мэдээлэлд А80-1730 төгрөг, АИ92-1835 төгрөг, Дизель түлш -2460 төгрөг байна. Гэвч энэ үнийг гададад хилинй үнэтэй харьцуулан тооцож үзэхэд [Tweet “А80 литер тутамдаа 198 төгрөг, АИ92 бензин 192 төгрөг, дизель түлш 335 төгрөгийн ашигтай байна.”]
Иймд ШӨХТГ-аас хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн өөрийн салбар, харьяа нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэнгийн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан бууруулж, мэдээллийг 03-р сарын 22-ны дотор ирүүлэх тухай албан бичгийг шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд хүргүүллээ.