Манай улсад эпилепси буюу унаж татах эмгэгийн оноштой хүмүүст өнөөдрийг хүртэл зөвхөн эмийн эмчилгээ хийгдэж ирсэн бол Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархи мэдрэлийн мэс заслын өндөр, нарийн хүчин чадалтай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдснээр өнгөрсөн жилээс эхлэн энэ төрлийн эмгэгийн зарим хэлбэрүүдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж эхлүүлээд байна.
Япон, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эпилепсийн эмгэгээр мэргэшсэн мэдрэлийн эмч, тархи мэдрэлийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч, нейрофизиологич, мэргэшсэн сувилагч зэргээс бүрдсэн өндөр мэргэшсэн ур чадвартай мэргэжлийн багаар уналт таталтын голомтыг лазераар түлэх, эмгэг дохиог өөрчлөх, саармагжуулах төхөөрөмж суулгах зэрэг мэс заслын дэвшилтэт аргуудыг өргөнөөр ашиглан хийдэг ба энэ төрлийн мэс заслын эмчилгээ нь хүнд хөнгөнөөсөө хамаарч ойролцоогоор тавиас зуун хорин мянган ам доллар орчмын өндөр өртөгтэй байдаг тул манай иргэд тэрбүр гадагшаа эмчилгээнд явах боломж хязгаарлагдмал байдаг.